芊芊
原创歌词
歌词旅店
歌词之城
歌词奇缘
歌词芊芊
首页
原创歌词
LRC歌词编辑器
热门曲目
最近更新歌词
在线要饭
🔥 留言板
万丽姑娘 (说唱版)
- Galt
· lrc歌词
[00:00.000] 作词 : Galt [00:01.000] 作曲 : Galt [00:34.884]Ааш байгаад ванлий гэдэг чинь амрагийн сэтгэл ээ хө [00:40.995]Агаар тэнгэрийн дөрвөн дагины нэг нь гэнэ шүү хө [00:47.368]Ааш байгаад ванлий хуарын Буянхишиг Да лам чинь хө [00:53.478]Арын хийдийн ванлий шүтээний нэг нь гэнэ шүү хө [01:01.447]Номин хөх тэнгэрийн өлмийд усан болрын мяралзаан дагшин [01:04.104]Ногоон дарь эх бурхны гүнгэрваа мэлмий тунгалаг агшинд [01:07.292]Хайрхад уулын оройд дэлгэрсэн вансэмбэрүү цэцгийн дэлбээ [01:10.480]Хараа алдам талын чөлөөнд хурмаст асгарсан гэлтэй [01:17.408]Түм түмэн өлзий, үүлэн аязын эгшиг яруухан зөөлөн байж [01:17.940]Төрхний сайханг бурхны мутраар урлан ховор хувь заяа дайж [01:19.799]Бидэртэх амгалан хорвоогийн оршихуйд ялдам бүхнийг шингээсээр [01:22.455]Билгүүн төгөлдөр, үзэсгэлэн гоо бүсгүйн тавилан мэндэлжээ. [01:27.767]Заадас үсээ хагалсан сайхан ч ванлий хө [01:33.614]Захтай торгыг өмссөн сайхан ч ванлий хө [01:39.722]Захын сүмийн Буянхишиг үзвэл зангирч үхмээр ванлий хө [01:46.097]Залуучууд түүнийг үзээд харуусмаар ванлий хө [01:56.987]Ванлий юм аа хө [02:03.363]Сүмбэн хуруу нь үгүй бол ятгын тансаг утсанд амь үгүй [02:06.017]Сүүдэрт ургах бадмын өнгийг сүлсэн сэтгэл амирлангуй [02:09.206]Сүмбэр уулын бэлээс нь түүсэн чулуунд чамайг гэх хүсэл байлаа [02:12.393]Сүн далай шиг бодлын минь чандад гуйсан битүүхэн сүсэг байгаа [02:15.318]Хоргой торгон дээлийнх нь энгэрээс ховс мэт үнэр сэнхийн [02:18.502]Хорвоогийн элгэнд тооноо босгож хослуулна арга билгийг [02:21.424]Этүгэн байгалийн хяруу буугаагүй толь мэт тунгалаг харцанд [02:24.612]Илбүүлэх аргамжааны чулуу мэт эр бие минь хэзээд автана [02:27.532]Үдлээд буцах усны шувуудын даль жигүүр цуцдаггүй шиг [02:30.986]Үүрдийн үүрд сэтгэлийн халуун амгайг нэгэнтээ татахгүй [02:33.910]Солонгын долоон өнгө солгой дэлхийг сор шиг чимж байна харж байна уу түүнийг [02:37.364]Санаа бүү зов тэнгэрийн алсаас сарнихгүй үүл шиг чам руу нүүнэ би [02:40.549]Ардын сайхан дууны амь шиг арван жарандаа мөнхөрсөн [02:43.206]Аз жаргал, өвгөдийн буяныг хамт хүртэн нэгэн насаа өнгөрөөх сөн [02:46.394]Аргагүй сайхан аялгуут хөгжим, мичдийн өнгөнд буусан Ванлий [02:49.580]Амьсгалын сүүлийн мөч хүртлээ насан туршдаа чамтай ханилъя. [03:04.556]Залуучууд түүнийг үзээд харамсмаар ванлий хө [03:05.884]Аргагүй сайхан аялгуут хөгжим, мичдийн өнгөнд буусан Ванлий [03:09.869]Амьсгалын сүүлийн мөч хүртлээ насан туршдаа чамтай ханилъя. [03:14.769] [03:15.516] 出品 : 快乐每一天&MFREEZY [03:16.263] 【未经著作权人许可 不得翻唱 翻录或使用】
· 文本歌词
作词 : Galt 作曲 : Galt Ааш байгаад ванлий гэдэг чинь амрагийн сэтгэл ээ хө Агаар тэнгэрийн дөрвөн дагины нэг нь гэнэ шүү хө Ааш байгаад ванлий хуарын Буянхишиг Да лам чинь хө Арын хийдийн ванлий шүтээний нэг нь гэнэ шүү хө Номин хөх тэнгэрийн өлмийд усан болрын мяралзаан дагшин Ногоон дарь эх бурхны гүнгэрваа мэлмий тунгалаг агшинд Хайрхад уулын оройд дэлгэрсэн вансэмбэрүү цэцгийн дэлбээ Хараа алдам талын чөлөөнд хурмаст асгарсан гэлтэй Түм түмэн өлзий, үүлэн аязын эгшиг яруухан зөөлөн байж Төрхний сайханг бурхны мутраар урлан ховор хувь заяа дайж Бидэртэх амгалан хорвоогийн оршихуйд ялдам бүхнийг шингээсээр Билгүүн төгөлдөр, үзэсгэлэн гоо бүсгүйн тавилан мэндэлжээ. Заадас үсээ хагалсан сайхан ч ванлий хө Захтай торгыг өмссөн сайхан ч ванлий хө Захын сүмийн Буянхишиг үзвэл зангирч үхмээр ванлий хө Залуучууд түүнийг үзээд харуусмаар ванлий хө Ванлий юм аа хө Сүмбэн хуруу нь үгүй бол ятгын тансаг утсанд амь үгүй Сүүдэрт ургах бадмын өнгийг сүлсэн сэтгэл амирлангуй Сүмбэр уулын бэлээс нь түүсэн чулуунд чамайг гэх хүсэл байлаа Сүн далай шиг бодлын минь чандад гуйсан битүүхэн сүсэг байгаа Хоргой торгон дээлийнх нь энгэрээс ховс мэт үнэр сэнхийн Хорвоогийн элгэнд тооноо босгож хослуулна арга билгийг Этүгэн байгалийн хяруу буугаагүй толь мэт тунгалаг харцанд Илбүүлэх аргамжааны чулуу мэт эр бие минь хэзээд автана Үдлээд буцах усны шувуудын даль жигүүр цуцдаггүй шиг Үүрдийн үүрд сэтгэлийн халуун амгайг нэгэнтээ татахгүй Солонгын долоон өнгө солгой дэлхийг сор шиг чимж байна харж байна уу түүнийг Санаа бүү зов тэнгэрийн алсаас сарнихгүй үүл шиг чам руу нүүнэ би Ардын сайхан дууны амь шиг арван жарандаа мөнхөрсөн Аз жаргал, өвгөдийн буяныг хамт хүртэн нэгэн насаа өнгөрөөх сөн Аргагүй сайхан аялгуут хөгжим, мичдийн өнгөнд буусан Ванлий Амьсгалын сүүлийн мөч хүртлээ насан туршдаа чамтай ханилъя. Залуучууд түүнийг үзээд харамсмаар ванлий хө Аргагүй сайхан аялгуут хөгжим, мичдийн өнгөнд буусан Ванлий Амьсгалын сүүлийн мөч хүртлээ насан туршдаа чамтай ханилъя. 出品 : 快乐每一天&MFREEZY 【未经著作权人许可 不得翻唱 翻录或使用】
友情链接:
网易云音乐
QQ音乐
摩登天空(ModernSky)
乐童音乐
NewNoise
酷狗音乐
酷我音乐
cost: 6ms
当前在线:
0
最高同时在线: